- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ӨЛЗИЙТ СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

АРХАНГАЙ АЙМАГ
ӨЛЗИЙТСУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 3 дугаар сарын 19-ний өдөр
Дугаар 17
Хөшөөт
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, 18 дугаар зүйлийн 18.1.2, 19 дүгээр зүйлийн
19.1.4 дэх заалт, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.3. дахь хэсэг, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэг, Малын тоо толгойн албан татварын тухай хууль"-ийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, 6.4 дэх хэсгийг тус тус үндэслэн Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1.Сумын хэмжээнд малын төрөл тус бүр дээр нэг малын тоо толгойд ногдуулах албан татварын хувь хэмжээг хавсралтаар баталсугай.
2.Малын тоо толгойн албан татварын орлогыг холбогдох хууль, журамд заасны дагуу сумын Орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлж, баг тус бүрээс орсон орлогыг тухайн багт нь Төсвийн тухай хууль тогтоомжид нийцүүлэн зарцуулахыг сумын Засаг дарга /Г.Баттулга/-д үүрэг болгосугай.
З.Тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын Улсын нэгдсэн санд бүртгүүлж хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга /П.Ганболд/, хэрэгжилтийг тайлагнажажиллахыг Засаг дарга /Г.Баттулга/ нарт даалгасугай.
ДАРГА П.ГАНБОЛД

АРХАНГАЙ АЙМАГ ӨЛЗИЙТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН
ТОГТООЛ
2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр
Дугаар 50
Хөшөөт
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XVI хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Сумын хэмжээнд 2023-2024 оны өвөлжилт, хаваржилт хүндэрч мал ихээр хорогдсон тул Малын тоо толгойн албан татварын хувь хэмжээг Адуу-0 төг, Үхэр-0 төг, Хонь-0 төг, Ямаа-0 төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоосугай.
2.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, бусад холбогдох материалуудыг бүрдүүлж эрх бүхий дээд шатны байгууллагад хүргүүлж бүртгүүлэхийг сумын засаг дарга (Г.Баттулга)-д даалгасугай.
3.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Малын тоо толгойн албан татварын хувь хэмжээг тогтоох тухай 2021 оны 03 сарын 19-ний өдрийн 17 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА П.ГАНБОЛД
Текст томруулах
A
A
A
