A

A

A

Бүлэг: 1979

СЭЛЭНГЭ АЙМАГ ЖАВХЛАНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр

Дугаар 12

Жаргалант

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 "д", Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.3.1 дэх заалт,Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар хэлэлцээд ТОГТООХ нь:

1.Сумын малчин болон мал бүхий этгээдээс авах малын тоо толгойн албан татварын хэмжээг хавсралтаар баталсугай.

2. Малын тоо толгойн албан татварыг тогтоосон хэмжээгээр хуульд заасан хугацаанд орон нутгийн төсөвт төвлөрүүлж, хөрөнгө оруулалтын ажилд зарцуулж ажиллахыг сумын Засаг дарга /Ц.Дарханбаатар/-т үүрэг болгосугай.

3.Тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтэлсний дараа дагаж мөрдсүгэй.

ДАРГА Э.МӨНХЦЭЦЭГ