- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ЛҮН СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ - Сумын ИТХ-ын 2021 оны 04 дүгээр тогтоолоор хүчингүй болсон.

ТӨВ АЙМГИЙН ЛҮНСУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫНХУРАЛДААНЫТОГТООЛ
2021 оны 3 дугаар сарын 16-ны өдөр
Дугаар 01
Лүн-Уул
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Сумын малын тоо толгойн албан татварын хэмжээ тогтоох тухай Засаг дарга С.Даваахүүгийн өргөн мэдүүлсэн асуудлыг хэлэлцээд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д", 18.2, 22 дугаар зүйлийн 22.1.10, 25 дугаар зүйлийн 25.1, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, 6.4, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.8 дахь заалтуудыг тус тус үндэслэн Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит бус 03 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Малчин, мал бүхий этгээдийн нэг толгой малд ногдуулах албан татварын хэмжээг малын төрөл тус бүрээр дор дурьдсанаар тогтоосугай.
Үүнд:Тэмээ 600 төгрөг
Адуу 1000 төгрөг
Үхэр 700 төгрөг
Хонь 400 төгрөг
Ямаа 600 төгрөг
2. Малчны амьжиргааг дэмжих зорилгоор 3 ба түүнээс дээш ам бүлтэй, 300 хүртэлх тоо толгой малтай малчин өрхийн бог малд ноогдох албан татварын хэмжээг 0 байхаар тогтоосугай
3.Малын тоо толгойн албан татварын тухай хууль, мөн тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, татварын орлогыг сумын орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлэн зохих хууль, журмын дагуу зарцуулах, иргэдэд сурталчлан ажиллахыг сумын Засаг дарга /С.Даваахүү/-д даалгасугай
4.Тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, нийтэлсний дараа дагаж мөрдсүгэй.
5.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдэд үүрэг болгосугай
ХУРЛЫН ДАРГА А.ОЮУНЧИМЭГ
Текст томруулах
A
A
A
