A

A

A

Бүлэг: 1979

АРХАНГАЙ АЙМГИЙН ТАРИАТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр

Дугаар 12 

Хорго

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ийн"д", 25 дугаар зүйлийн 25.1, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх заалт, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус дөрөвдүгээр хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Малын тоо толгойн албан татварын жилд ногдуулах хэмжээг хавсралтаар тогтоож баталсугай.

2.Тогтоолыг хэрэгжүүлэн ажиллаж, хэрэгжилтийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнахыг сумын Засаг дарга /Б.Буяннэмэх/-д үүрэг болгосугай.

3.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хоёрдугаар хуралдаанаар баталсан "Малын тоо толгойн албан татварын хэмжээг тогтоох тухай" 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 05 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ХУРЛЫН ДАРГА Л.БААСАНЖАРГАЛ