- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ХАЙРХАН СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

АРХАНГАЙ АЙМАГ ХАЙРХАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 5 дугаар сарын 10-ны өдөр
Дугаар 05
Уу-булан
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.4 дэх заалтуудыг үндэслэл болгон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Малын тоо толгойн албан татварын жилд ногдуулах хэмжээг хавсралтаар батласугай.
2.Тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг сумын Засаг дарга /Л.Чойжжанцан/-д үүрэг болгосугай.
ДАРГА Х.ЭНХБОЛД

АРХАНГАЙ АЙМАГ ХАЙРХАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр
Дугаар 03
Уу-булан
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалт, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалтыг тус тус үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 14-р хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Сумын хэмжээнд 2024 оны малын тоо толгойн албан татварын хэмжээг төрөл тус бүрээр 0 төгрөг байхаар тогтоосугай.
2.Тогтоолыг хэрэгжүүлж, холбогдох арга хэмжээг авч ажиллахыг Засаг дарга /Л.Чойжжанцан/-д даалгасугай.
3.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 05 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Х.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
