- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- НАРИЙНТЭЭЛ СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ /Сумын ИТХ-ын 2021 оны 04/05 дугаар тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсон/

НАРИЙНТЭЭЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 3 дугаар сарын 16-ны өдөр
Дугаар 03/01
Хүрэмт
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 "д", Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-д заасныг үндэслэн ТОГТООХ нь.
1.Малын тоо толгойн албан татварын хэмжээг төрөл тус бүрээр доор дурдсанаар баталсугай.
№ | Татварын хэмжээг /төгрөгөөр/ | ||||
Адуу | Үхэр | Тэмээ | Хонь | Ямаа | |
1 | 1000 | 800 | 500 | 800 | 1500 |
2.Тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг сумын Засаг дарга /Б.Сугар/-д, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга /Н.Сайнбилэг/ нарт тус тус үүрэг болгосугай.
3.Нарийнтээл сумын хэмжээнд малын тоо толгойн албан татварын хэмжээг 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл 0 (тэг) төгрөг байхаар тогтоов.
ДАРГА Ц.ГАНХУЯГ
/Сумын ИТХ-ын 2021 оны 04/05 дугаар тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсныг тусгав/

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ НАРИЙНТЭЭЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2022 оны 10 дугаар сарын 7-ны өдөр
Дугаар 10/01
Нарийнтээл сум
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, 6.4-д заасныг үндэслэн ТОГТООХ нь:
1.Малын тоо толгойн албан татварын хэмжээг төрөл тус бүрээр доор дурдсанаар баталсугай.
№ | Татварын хэмжээ /төгрөгөөр/ | ||||
Адуу | Үхэр | Тэмээ | Хонь | Ямаа | |
1 | 800 | 800 | 0 | 800 | 1000 |
2.Тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг сумын Засаг дарга /Б.Сугар/-д, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга (Н.Сайнбилэг) нарт тус тус үүрэг болгосугай.
3.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын ИТХ-ын 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 03/01 тогтоолыг хүчингүй болгосонд тооцсугай.
ДАРГА Ц.ГАНХУЯГ
Текст томруулах
A
A
A

