- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН МАЛЫН ТОО ТОЛГОЙД НОГДУУЛАХ АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 5 дугаар сарын 10-ны өдөр
Дугаар А/01
Улаанбаатар хот
МАЛЫН ТОО ТОЛГОЙД НОГДУУЛАХ АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 "д" дэх заалт, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийг тус тус үндэслэн дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1. Дүүргийн нутаг дэвсгэрт мөрдөгдөх малын тоо толгойн албан татварын хэмжээг хавсралтаар баталсугай.
2. Малын тоо толгойд ноогдуулах албан татварыг дүүргийн төсвийн орлогод төвлөрүүлж, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Засаг дарга (С.Эрдэнэбаяр)-д дүүрэг болгосугай.
3. Уг тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яамд хүргүүлэн, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга (М.Давааням)-д даалгасугай.
4. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгасугай.
ДАРГА Ф.МӨНХГЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
