- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ЖИНСТ СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАР ТОГТООХ ТУХАЙ

БАЯНХОНГОР АЙМГИЙН ЖИНСТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2021 оны 5 дугаар сарын 10-ны өдөр
Дугаар 3/06
Бодь
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАР ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын "Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай" хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д", 25 дугаар зүйлийн 25.1, Малын тоо толгойн албан татварын тухай" хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 3 дугаар Хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Малын тоо толгойн албан татварыг сумын хэмжээнд ган зудтай байгаатай холбогдуулан 2021 онд 0 (Тэг) төгрөгөөр баталж, 2022 оны татварыг 2021 оны жилийн эцсийн Хурлын хуралдаанаар дахин хэлэлцүүлсүгэй.
2.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд үүрэг болгосугай.
3.Тогтоолыг холбогдох байгууллагад хүргүүлж, улсын нэгдсэн санд бүртгүүлэх ажлыг зохион байгуулахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Архив, бичиг хэргийн ажилтан /С.Баярмаа/-д даалгасугай.
4.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулж сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2/17 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Д.АМАР-АМГАЛАН

БАЯНХОНГОР АЙМГИЙН ЖИНСТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр
Дугаар 9/61
Бодь
УЛСЫН НЭГДСЭН БҮРТГЭЛД БҮРТГЭГДСЭН ЭРХ ЗҮЙН ЗӨРЧИЛТЭЙ БАЙГАА ЗАХИРГААНЫ ХЭМ ХЭМЖЭЭНИЙ ЗАРИМ АКТЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Захиргааны ерөнхий хуулийн 68 дугаар зүйлийн 68.2 дахь хэсгийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дүгээр хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн захиргааны хэм хэмжээний зарим актууд эрх зүйн зөрчилтэйн улмаас хэрэгжихгүй болсон тул "Газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" 2019 оны 9/03, "Малын тоо толгойн албан татвар тогтоох тухай" 2021 оны 03/06 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.
2.Тогтоолыг холбогдох материалын хамт хуульд заасан хугацаанд Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэхийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (М.Ган-Эрдэнэ)-д даалгасугай.
ДАРГА Д.АМАР-АМГАЛАН
Текст томруулах
A
A
A
