- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ЭРДЭНЭМАНДАЛ СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

АРХАНГАЙ АЙМАГ ЭРДЭНЭ МАНДАЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр
Дугаар 05
Өлзийт
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2.Д, 25 дугаар зүйлийн 25.1, Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь заалтыг үндэслэн ТОГТООХ нь:
1.Тус сумын нутаг дэвсгэрт байгаа малын тоо толгойн албан татварын хэмжээг хавсралтаар баталсугай.
2.Тогтоолыг "Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэл"-д бүрэн эхээр бүртгэгдсэний дараа 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.
3.Тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга /Н.Лхагвадорж/-д үүрэг болгосугай.
4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 11 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ИТХ-ЫН ДАРГА Л.ГАНСҮХ

АРХАНГАЙ АЙМАГ ЭРДЭНЭМАНДАЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр
Дугаар 11
Өлзийт
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14 дэх заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.7 дахь заалт, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх заалт, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит Арван тавдугаар хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Малын тоо толгойн албан татварын хэмжээг 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хавсралтад заасан хэмжээгээр шинэчлэн тогтоосугай.
2.Захиргааны ерөнхий хуулийн дагуу хэм хэмжээний актыг эрх бүхий байгууллагад хянуулж бүртгүүлэхийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанд үүрэг болгосугай.
3.Шинэчилсэн тогтоосон татварын хэмжээг хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн өдрөөс эхлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 05 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
4.Тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга (Н.Лхагвадорж)-д үүрэг болгосугай.
ИТХ-ЫН ДАРГА Ш.БОЛОР-ЭРДЭНЭ
Текст томруулах
A
A
A
