A

A

A

Бүлэг: 1979

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЕРӨӨ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 5 дугаар сарын 10-ны өдөр

Дугаар 30

Тавин

ЭНГИЙН ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖ БОЛОН ЦУГЛУУЛАХ, ТЭЭВЭРЛЭХ ЗАРДЛЫН ҮНИЙН ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "г" 25 дугаар зүйлийн 25.4, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйл 9.2.1, 9.2.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн ТОГТООХ НЬ:

1.Айл өрхөөс авах хог хаягдлын үйлчилгээний хураамжийн үнийн тарифыг 1 дүгээр хавсралтаар, аж ахуйн нэгж, байгууллагаас авах хог хаягдлын үйлчилгээний хураамжийн үнийн тарифыг 2 дугаар хавсралтаар, хог хаягдлыг цуглуулж тээвэрлэх зардлын тарифыг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Үнийн тарифыг мэдээллийн бүх хэлбэрээр иргэдэд сурталчлах арга хэмжээ авч, хэрэгжилтийг хангаж ажиллахыг Засаг дарга /Б.Сэргэлэн/-д даалгасугай.

3.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 28 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Э.АРИУНБАТ