- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- САЙНШАНД СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

ДОРНОГОВЬ АЙМАГ САЙНШАНД СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛЫН ТОГТООЛ
2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр
Дугаар 03/01
Дорноговь аймаг, сайншанд сум
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 "д", 25 дугаар зүйлийн 25.1, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.4 дэх заалт, Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.8 дахьзаалтыг тус тус үндэслэнсумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1.Сайншанд сумын нэг малын тоо толгойд тухайн татварын жилд ногдуулах албан татварын хэмжээг тэмээ-0 төгрөг, адуу- 500 төгрөг, үхэр-500 төгрөг, ямаа- 400 төгрөг, хонь- 300 төгрөг байхаар тогтоосугай.
2.Тус тогтоолыг "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд"-д нийтэлсний дараа дагаж мөрдсүгэй.
3.Малын тоо толгойд ногдуулах албан татварыг хууль тогтоомжид заасны дагуу төсөвт төвлөрүүлэн, хяналт тавьж, тайлагнахыг сумын Засаг дарга (Ч.Түвшинтөр)-д үүрэг болгосугай.
4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Санхүү, эдийн засаг, төсвийн бодлогын хорооны ахлагч (Д.Алтансүх), иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга нарт даалгасугай.
5.Энэ тогтоол гарсантай холбогдуулан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 02/08 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА А.ЭНХЗАЯА
Текст томруулах
A
A
A
