- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ЧУЛУУНХОРООТ СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ /ХЗДХС-ын 2022 оны 01 сарын 28-ны өдрийн 1/489 дүгээр албан бичгээр ЗХХА-ын УНС-с хасалт хийсэн/.

ДОРНОД АЙМАГ ЧУЛУУНХОРООТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 3-Р ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр
Дугаар 03
Эрээнцав
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 "д" дэх заалт, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дахь удаагийн сонгуулийн гуравдугаар хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Тус сумын малчин, мал бүхий өрхийн малын тоо толгойд 2021 онд ногдуулах албан татварын хэмжээг адуу 800, үхэр 500, хонь 300, ямаа 600, тэмээ 0 төгрөг байхаар тус тус тогтоосугай.
2.Малчдын амьжиргааг дэмжих зорилгоор 100 хүртэлх толгой малтай малчин болон мал бүхий өрхийн зөвхөн бог малын татварыг "0" төгрөг байхаар тогтоосугай. /ААН болон хуулийн этгээд татварын хөнгөлөлтөд хамаарахгүй/
3.Малчин болон мал бүхий этгээдэд ногдох малын тоо толгойн албан татварыг тогтоогдсон хувь хэмжээгээр орон нутаг хөгжлийн санд төвлөрүүлэн биелэлтийг хангаж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хагас, бүтэн жилээр тайлагнаж ажиллахыг сумын Засаг дарга /З.Гэрэлт-Од/-д үүрэг болгосугай.
4.Хууль зүйн асуудал эрхэлсэн тѳрийн захиргааны тѳв байгууллагад тогтоолыг холбогдох бичиг баримтын хамтаар хүргүүлэхийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга /Б.Золгэрэл/-д даалгасугай.
ХУРЛЫН ДАРГА П.ГАНТУЛГА

ДОРНОД АЙМАГ ЧУЛУУНХОРООТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 6-Р ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр
Дугаар 03
Эрээнцав
МАЛЫН ТОО, ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д", 18.2, 22 дугаар зүйлийн 22.1.10, 25 дугаар зүйлийн 25.1, Малый тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, 6.4 дахь заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит 6 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Малчин, мал бүхий этгээдийн малын тоо толгойд ногдуулах албан татварын хэмжээг адуу 800, үхэр 500, хонь 300, ямаа 600, тэмээ 0 төгрөг байхаар тус тус тогтоосугай.
2.Малчны амжиргааг дэмжих зорилгоор 70 толгой хонь, 30 толгой үхэртэй малчин болон мал бүхий этгээдийн малын албан татварыг хэмжээ 0 байхаар тогтоосугай. /аж ахуй нэгж, хуулийн этгээд хамаарахгуй/
3.Малын тоо толгойн албан татварын тухай хууль, мөн тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, татварын орлогыг сумын орон нутгийн хѳгжлийн санд төвлөрүүлэн зохих хууль, журмын дагуу зарцуулах, иргэдэд сурталчлан ажиллахыг сумын Засаг дарга /З.Гэрэлт-Од/-д даалгасугай.
4.Тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, нийтэлсний дараа дагаж мөрдсүгэй.
ХУРЛЫН ДАРГАП.ГАНТУЛГА
Текст томруулах
A
A
A
