A

A

A

Бүлэг: 1979

СЭЛЭНГЭ АЙМАГ ХУШААТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 5 дугаар сарын 10-ны өдөр

Дугаар 09

Энхтал

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь хэсгийн "д" заалт, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Малын тоо толгойн албан татварыг малын төрөл тус бүрээр тогтоосугай. Үүнд:

Тэмээ - 1200 төгрөг

Адуу - 2000 төгрөг

Үхэр - 1700 төгрөг

Хонь - 2000 төгрөг

Ямаа - 2000 төгрөг

2.Энэхүү тогтоолыг Захиргааны хэм хэмжээний улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлсний дараа дагаж мөрдсүгэй.

ДАРГА Б.ЭНХТҮВШИН