- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- АЛТАНБУЛАГ СУМЫН ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

ТӨВ АЙМГИЙН АЛТАН БУЛАГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 3 дугаар сарын 5-ны өдөр
Дугаар 01
Туул
ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1,2 "д", Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, "Газрын төлбөрийн тухай хууль"-ийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын "Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл(бүс), суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай" 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1.Хөдөө аж ахуйн газрын буюу бэлчээр, тариалангийн болон хадлангийн талбайн 1 га газрын төлбөрийн хэмжээг 1 дүгээр, сумын төв, суурингийн газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн 1 га газрын төлбөрийн хэмжээг 2 дугаар, зам шугам сүлжээний 1 км-ийн газрын төлбөрийн хэмжээг 3 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
2.Энэ тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг сумын Засаг дарга /Д.Батсуурь/-д даалгасугай.
2.1. Газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоосон талаар иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад тайлбарлан таниулж, газар эзэмшигч, ашиглагчдын газрын төлбөрийн ногдуулалтыг бүрэн хийж, хугацаанд нь хураан барагдуулж төсөвт төвлөрүүлэх ажлыг зохион байгуулж, хяналт тавьж ажиллах
2.2. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил, ашиглалтад байгаагаас бусад төрийн өмчийн газрыг хамгаалах, нөхөн сэргээх, газар зохион байгуулалтын арга хэмжээнд шаардагдах зардлыг зохих журмын дагуу жил бүрийн төсөвт тусган батлуулж, зарцуулах
3.Энэ тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга /Ц.Пүрэвдорж/-д даалгасугай.
4.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд үүрэг болгосугай.
ДАРГА З.БАТБОЛД

ТӨВ АЙМАГ АЛТАНБУЛАГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр
Дугаар 05
Туул
ТОГТООЛ ХҮЧИНГҮЙД ТООЦОХ ТУХАЙ
Сумын Засаг дарга Д.Батсуурийн өргөн мэдүүлсэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2021 оны газрын төлбөрийг тогтоосон тогтоолыг хүчингүй болгох тухай саналыг хэлэлцээд Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай" хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Захиргааны ерөнхий хуулийн 49.3.4, Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 12 дугаар тогтоолыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1.Сумын газрын төлбөрийн хэмжээг Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 12 дугаар тогтоолын 12 дугаар хавсралтаар шинэчлэн баталсан тул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 3 дугаар хуралдааны 1 дүгээр тогтоолыг хүчингүйд тооцсугай.
2.Энэ тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангаас хасуулахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга (З.Батболд)-д даалгасугай.
ДАРГА З.БАТБОЛД
Текст томруулах
A
A
A
