A

A

A

Бүлэг: 1979

ТӨВ АЙМГИЙН АЛТАН БУЛАГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 3 дугаар сарын 5-ны өдөр

Дугаар 04

Туул

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын санаачлагаар байгуулагдсан ажлын хэсгийн өргөн мэдүүлсэн Бэлчээрийг ашиглах, хамгаалах, бэлчээр ашигласны хураамж тооцох, сан байгуулах, бэлчээрийг нөхөн сэргээх журмын төсөл, мэдээлэл түүнд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хүнс, хөдөө, аж ахуй, байгаль орчин, газрын бодлогын хорооноос хийсэн дүгнэлтийг хэлэлцээд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18.1.2 "з" заалт, 18.2, Захиргааны ерөнхий хуулийн 64.4 дэх заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1. Бэлчээрийг ашиглах, хамгаалах, бэлчээр ашигласны хураамж тооцох, сан байгуулах, бэлчээрийг нөхөн сэргээх журмыг 1 дүгээр хавсралтаар баталсугай.

2. Энэ тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга /Ц.Пүрэвдорж/-д даалгасугай.

3. Журмыг захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж хүчин төгөлдөр болсон үеэс иргэд, малчдад сурталчилж хэрэгжүүлж журмын хэрэгжилтийн явцыг жил бүр иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнаж ажиллахыг сумын Засаг дарга /Д.Батсуурь/-д даалгасугай.

ДАРГА  З.БАТБОЛД