- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- БАЯН-ӨНДӨР СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

ОРХОН АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 8 ДАХЬ УДААГИЙН СОНГУУЛИЙН ЭЭЛЖИТ III ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2021 оны 3 дугаар сарын 5-ны өдөр
Дугаар 02
Эрдэнэт
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д", Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8.15, 60 дугаар зүйлийн 60.2.8, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.3, Захиргааны ерөнхий хуулийн 63 дугаар зүйлийн 63.1, 64 дүгээр зүйлийн 64.1, 64.4 дэх заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит III хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Сумын малчин болон мал бүхий этгээдээс авах малын тоо толгойн албан татварыг дараах төрөл, хэмжээгээр тогтоосугай. Үүнд:
Тэмээ-0 төгрөг
Адуу-1000 төгрөг
Үхэр-300 төгрөг
Хонь-200 төгрөг
Ямаа-500 төгрөг
2.Малын тоо толгойд оногдох албан татварыг сумын жилийн эцсийн мал тооллогын дүн, статистикийн баримтыг үндэслэн дээрх төрөл, хэмжээгээр татварын орлогыг бүрдүүлэхийг сумын Засаг дарга /Б.Баасансүрэн/-д үүрэг болгосугай.
3.Тус тогтоолыг "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтэлсэн өдрөөс эхлэн мөрдүүлсүгэй.
4.Тогтоолыг хэрэгжилтийг жилийн эцэст сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд тайлагнахыг сумын Засаг дарга /Б.Баасансүрэн/-д үүрэг болгосугай.
ДАРГА Э.ЭРДЭНЭБАТ
/Сумын ИТХ-ын 2021 оны 02 дугаар тогтоолоор өөрчлөлт орсныг тусгав/
Текст томруулах
A
A
A
