- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- БОРНУУР СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

ТӨВ АЙМГИЙН БОРНУУР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫНIVДҮГЭЭР ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2021 оны 3 дугаар сарын 5-ны өдөр
Дугаар 04
Борнуур
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ
Сумын малын тоо толгойн албан татварын хэмжээ тогтоолгох тухай сумын Засаг дарга Н.Ундрахбилэгийн танилцуулсан саналыг хэлэлцээд Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-д, 25 дугаар зүйлийн 25.1. Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, 6.4, Татварын ерѳнхий хууль- ийн 8 дугаар зүйлийн 8.4, Тѳсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Мал бүхий этгээдийн малын тоо толгой тутамд ногдуулах албан татварын хэмжээг дор дурьдснаар тогтоосугай.
Үүнд: Тэмээ - 300 тѳгрѳг
Адуу - 1000 тѳгрѳг
Үхэр - 300 тѳгрѳг
Хонь - 300 тѳгрѳг
Ямаа - 500 тѳгрѳг
2.Малын тоо толгойд ногдуулсан албан татварыг 2021 оны 04 дүгээр сараас хойш Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 - д заасан хугацаанд төлүүлэх нь зүйтэй гэж үзсүгэй.
3.Малын тоо толгойн албан татварын тухай хууль, энэ тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, малын тоо толгойн албан татварын орлогыг сумын 2021 оны төсөвт тусган батлуулж, сумын орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлж Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.8-д заасан зориулалтаар зохих журмын дагуу зарцуулахыг сумын Засаг дарга /Н.Ундрахбилэг/-т даалгасугай.
4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын /Тэргүүлэгчид/ - д үүрэг болгосугай.
ДАРГА Ц.НАРАНГЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
