A

A

A

Бүлэг: 1979

ХЭНТИЙ АЙМГИЙН БИНДЭР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2021 оны 3 дугаар сарын 4-ний өдөр

Дугаар 03

Онон

ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь заалтын "д" хэсэг, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.2, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх заалт, Сангийн cайд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 192, А/243 дугаар тушаалын 1, 2 дугаар хавсралтуудыг тус тус үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит дөрөвдүгээр хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг 1 дүгээр хавсралтаар, хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх үйлчилгээний үнийг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Хог хаягдлын үйлчилгээний хураамж, хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх үйлчилгээний үнийг батлагдсан тарифын дагуу аж ахуйн нэгж, албан байгууллага, үйлдвэр, үйлчилгээний газар, айл өрхүүдэд дагаж мөрдүүлэн хэрэгжүүлэх, хураамжийг орон нутгийн төсөвт төвлөрүүлэн ажиллахыг сумын Засаг дарга /Э.Мөнх-Очир/-д даалгасугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төсөв санхүү, эдийн засаг, дэд бүтцийн бодлогын хорооны бүрэлдэхүүнд үүрэг болгосугай.

ДАРГА  Д. АЮУРЗАНА