- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- БИНДЭР СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

ХЭНТИЙ АЙМГИЙН БИНДЭРСУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2021 оны 3 дугаар сарын 4-ний өдөр
Дугаар 02
Онон
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 18 дугаар зүйлийн 18.1.2, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь заалтыг тус тус үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит дөрөвдүгээр хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Малын тоо толгой тус бүрт ногдох албан татварын хэмжээг хавсралтад зааснаар тогтоосугай.
2.Тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга /Э.Мөнх-Очир/-д үүрэг болгосугай.
3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн бодлогын хороо болон Төсөв санхүү, эдийн засаг, дэд бүтцийн бодлогын хорооны бүрэлдэхүүнд тус тус үүрэг болгосугай.
ДАРГА Д.АЮУРЗАНА

ХЭНТИЙ АЙМГИЙН БИНДЭР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2022 оны 8 дугаар сарын 1-ний өдөр
Дугаар 01
Онон
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2 дахь хэсэг, 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, 17.3 дахь хэсэг, 35 дугаар зүйлийн 35.1.14 дэх хэсэг, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус арваннэгдүгээр хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Малын тоо толгой тус бүрт ногдох албан татварын хэмжээг хавсралтын дагуу шинэчлэн тогтоосугай.
2.Тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллахыг сумын Засаг дарга /Э.Мөнх-Очир/-т үүрэг болгосугай.
3.Тогтоолыг холбогдох баримт бичгийн хамт захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлэхийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн даргын үүрэг түр орлон гүйцэтгэгч (Г.Цэдэвсүрэн)-д даалгасугай.
4.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн дөрөвдүгээр хуралдааны 02 дугаар тогтоолын хавсралтыг хүчингүйд тооцсугай.
5.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төсөв, санхүү, эдийн засаг, дэд бүтцийн хороонд даалгасугай.
ДАРГА Д.АЮУРЗАНА
Текст томруулах
A
A
A
