- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- БАЯН СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

ТӨВ АЙМГИЙН БАЯН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2021 оны 3 дугаар сарын 3-ны өдөр
Дугаар 01
Мааньт
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Сумын малын тоо толгойн албан татварын хэмжээ тогтоох тухай Засаг дарга М.Мөнх-Эрдэнийн хуралд өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг сонсож хэлэлцээд Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д",18.2 , 22 дугаар зүйлийн 22.1.10, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, 6.4, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.8 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64,1 дэх хэсгийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ээлжит бус хуралдаанаас ТОГТООХ нь:
Нэг. Малчин, мал бүхий этгээдийн нэг толгой малд ногдуулах албан татварын хэмжээг дор дурьдсанаар тогтоосугай.
Үүнд:
Тэмээ 0 төгрөг
Адуу 500 төгрөг
Үхэр 500 төгрөг
Хонь 200 төгрөг
Ямаа 200 төгрөг
Хоёр. Малын тоо толгойд ногдуулсан албан татварыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлэн Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 7.1-д заасан хугацаанд төлүүлэх нь зүйтэй гэж үзсүгэй.
Гурав. Малын тоо толгойн албан татварын тухай хууль, энэ тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, малын тоо толгойн албан татварын орлогыг сумын 2021 оны төсөвт тусган батлуулах, сумын орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлэн Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.8-д заасан зориулалтаар зохих журмын дагуу зарцуулах, иргэдэд сурталчлан ажиллахыг сумын Засаг дарга /М.Мөнх-Эрдэнэ/-д даалгасугай.
Дөрөв. "Малын тоо толгойн албан татвар тогтоох тухай" тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яамд хүргүүлэн захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлэн мөрдүүлэх арга хэмжээ авахыг иргэдийн Хурлын Төлөөлөгчдийн нарийн бичгийн дарга /Г.Урангоо/-д даалгасугай.
Тав. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд үүрэг болгосугай.
ДАРГА Л.БАТСУУРЬ
Текст томруулах
A
A
A
