- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- СЭВРЭЙ СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАР ТОГТООХ ТУХАЙ

ӨМНӨГОВЬ АЙМАГ СЭВРЭЙ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр
Дугаар 3/02
Сайншанд
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАР ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль 18 дугаар зүйлийн 18.1.2 "д" дэх заалт, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийг тус тус үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Сумын малын тоо толгойн албан татварын хэмжээг хавсралтаар баталсугай.
2.Малын тоо толгойн албан татварын хэмжээг тогтоосон тогтоолыг холбогдох газарт хүргүүлэн бүртгүүлж, олон нийтэд сурталчлан танилцуулж, батлагдсан хувь хэмжээний дагуу төсөвт төвлөрүүлэх, тайлагнах ажлыг зохион байгуулахыг Засаг дарга /Б.Батсайхан/-д үүрэг болгосугай.
ХУРЛЫН ДАРГА Ч.ОГТБИШ
/Сумын ИТХ-ын 2021 оны 5/08 дугаар тогтоолоор өөрчлөлт орсныг тусгав/

ӨМНӨГОВЬ АЙМАГ СЭВРЭЙ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр
Дугаар 14/02
Сайншанд
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАР ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол улсын Засаг захиргаа , нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас ТОГТООХ нь:
1.Малчны амьжиргааг дэмжих зорилгоор малын тоо толгойд ногдуулах малын тоо толгойн албан татварын хэмжээг төрөл тус бүрт 0 (тэг) төгрөг байхаар шинэчлэн тогтоосугай.
2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 3/02 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.
ХУРЛЫН ДАРГА Ч.ОГТБИШ
Текст томруулах
A
A
A
