- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- БАЯНЦАГААН СУМЫН МАЛЫН ТОО, ТОЛГОЙН АЛБАН ТАТВАР ТОГТООХ ТУХАЙ

БАЯНХОНГОР АЙМГИЙН БАЯНЦАГААН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2021 оны 5 дугаар сарын 6-ны өдөр
Дугаар 3/10
Баянбулаг
МАЛЫН ТОО, ТОЛГОЙН АЛБАН ТАТВАР ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Үндсэн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 63 дугаар зүйлийн 63.1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Малын тоо, толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын III Хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Сумын малчин болон мал бүхий этгээдийн нэг малын тоо, толгойд төлөх татварын хэмжээг адуу-1500 төгрөг, үхэр-1000 төгрөг, тэмээ-1000 төгрөг, хонь-500 төгрөг, ямаа- 1500 төгрөгөөр тус тус тогтоосугай.
2.Тус сумын нийт нутгийн 80-90 хувь гантай, малчид өөр аймаг, сумын нутагт нүүдэл ихээр хийж өвөлжилт хүндэрсэн тул малчдын ахуй амьдралыг дэмжих зорилгоор 2021 оны малын тоо, толгойн албан татварын хэмжээг 0/тэг/ төгрөгөөр тогтоосугай.
3.Тогтоолын хэрэгжилтийг зохион байгуулж иргэд, хөдөлмөрчдөд өргөнөөр мэдээлж сурталчлахыг сумын Засаг дарга /Н.Гансүх/-д үүрэг болгосугай.
4.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга /Д.Энхзаяа/-д даалгасугай.
ДАРГА Б.НАМГАРРЕНЧИН
Текст томруулах
A
A
A
