A

A

A

Бүлэг: 1979

БАЯНХОНГОР АЙМГИЙН

БАЯНЦАГААН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр

Дугаар 4/12

МАЛЫН ТОО, ТОЛГОЙН АЛБАН ТАТВАР ТОГТООХ ТУХАЙ

ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Үндсэн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 63 дугаар зүйлийн 63.1, 59 дүгээр зүйлийн 59.2 дахь заалт, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх заалт, 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д" дэх заалт, 25 дугаар зүйлийн 25.1, Малын тоо, толгойн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын IV Хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 3/10 дугаар тогтоолоор батлагдсан "Малын тоо, толгойн албан татварын тухай" тогтоолын 1 дүгээр заалтын "мал бүхий өрх" гэснийг "мал бүхий этгээд" болгон өөрчилсүгэй.

2.Тогтоолоор батлагдсан өөрчлөлтийг Хууль зүйн яамны "Захиргааны хэм хэмжээний нэгдсэн сан"-д бүртгүүлэхийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга /Д.Энхзаяа/-д даалгасугай.

ДАРГА Б.НАМГАРРЕНЧИН