A

A

A

Бүлэг: 1979

ТӨВАЙМГИЙН БАТСҮМБЭР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр

Дугаар 05

Мандал

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАР ТОГТООХ ТУХАЙ

Сумын мал тоо толгойн албан татварын хэмжээ тогтоох тухай сумын Засаг дарга Д.Ганболдын мэдээлэл, өргөн мэдүүлсэн төсөл, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "Д", Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Мал бүхий этгээдийн малын тоо толгой тутамд ногдуулах албан татварын хэмжээг дор дурдсанаар тогтоосугай.

Үүнд: Тэмээ-1000 төгрөг

Адуу-2000 төгрөг

Үхэр-1000 төгрөг

Хонь -2000 төгрөг

Ямаа-2000 төгрөг

2.Малын тоо толгой ногдуулсан албан татварыг 2021 оны 4 дүгээр сараас хойш Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 7.1-д заасан хугацаанд төлүүлэх нь зүйтэй гэж үзсүгэй.

3.Малын тоо толгойн албан татварын тухай хууль, энэ тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, малын тоо толгойн албан татварын орлогыг сумын 2021 оны төсөвт тусган батлуулах, сумын орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлэн Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-д заасан зориулалтаар зохих журмын дагуу зарцуулахыг сумын Засаг дарга /Д.Ганболд/-д үүрэг болгосугай.

4.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанд даалгасугай.

ДАРГА  Б.ЦЭЦЭНТУНСАГ