A

A

A

Бүлэг: 1979

ТӨВ АЙМГИЙН БАТСҮМБЭР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр

Дугаар 03

Мандал

ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Сумын Засаг дарга Д.Ганболдын өргөн мэдүүлсэн газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай санал, шийдвэрийн төсөл, мэдээллийг хэлэлцээд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, "Газрын төлбөрийн тухай хууль"-ийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын "Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл /бүс/, суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай" 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1. Хөдөө аж ахуйн газрын буюу бэлчээр, тариалангийн болон хадлангийн талбайн 1 га газрын төлбөрийн хэмжээ, сумын төв, суурингийн газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн 1 га газрын төлбөрийн хэмжээ, зам шугам сүлжээний 1 км-ийн газрын төлбөрийн хэмжээг тус тус хавсралт ёсоор баталсугай.

2.Энэ тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг сумын Засаг дарга /Д.Ганболд/-д даалгасугай.

2.1.Газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоосон талаар иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад тайлбарлан таниулж, газар эзэмшигч, ашиглагчдын газрын төлбөрийн ногдуулалтыг бүрэн хийж, хугацаанд нь хураан барагдуулж төсөвт төвлөрүүлэх ажлыг зохион байгуулж, хяналт тавьж ажиллах

2.2.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил, ашиглалтад байгаагаас бусад төрийн өмчийн газрыг хамгаалах, нөхөн сэргээх, газар зохион байгуулалтын арга хэмжээнд шаардагдах зардлыг зохих журмын дагуу жил бүрийн төсөвт тусган батлуулж, зарцуулах

3.Тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга /Н.Мөнхзул/-д даалгасугай.

4.Энэ тогтоолын хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанд даалгасугай.

ДАРГА  Б.ЦЭЦЭНТУНСАГ

ТӨВ АЙМГИЙН БАТСҮМБЭР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр

Дугаар 04

Мандал

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ

Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.17 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Засгийн газрын 2021 оны 314 дугаар тогтоолыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн уялдаа холбоог хангаж, давхардал, зөрчлийг арилгах зорилгоор хүчингүй болгох сумын ИТХ-ын болон Тэргүүлэгчдийн хуралдааны тогтоолуудыг хавсралтаар баталсугай.

2.Орон нутгийн түвшинд батлан хэрэгжүүлэх бодлого, хөтөлбөр, тогтоолд Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэн батлуулахыг сумын Засаг дарга (Д.Ганболд)-д даалгасугай.

3.Нийтээр дагаж мөрдөх тогтоолд дүн шинжилгээ хийж хуульд нийцүүлэн мөрдүүлэхийг иргэдийн Төлөөлөгчдий Хурлын ажлын албанд үүрэг болгосугай.

ДАРГА Б.ЦЭЦЭНТУНСАГ