A

A

A

Бүлэг: 1979

ДОРНОД АЙМАГ ХӨЛӨНБУЙР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 4-Р ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2021 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр

Дугаар 04/01

Баян

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 "д", 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийг тус тус үндэслэн сумын иргэдийн Тѳлѳѳлѳгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Малчин, мал бүхий этгээдийн малын тоо толгойд 2021 онд ногдуулах албан татварын хэмжээг нэгдүгээр хавсралтад зааснаар тогтоосугай.

2.Малчдын амьжиргааг дэмжих зорилгоор малчин бүрийн ѳмчилж байгаа малын тоо толгойд "0" тѳгрѳгѳѳр ногдуулах малын тоог хоёрдугаар хавсралтад зааснаар тогтоосугай.

З.Тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга /У.Ганхуяг/-д үүрэг болгосугай.

4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан 2021 оны 1 дүгээр сарын 26-ны ѳдрийн 01 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ХУРЛЫН ДАРГА  Ж.ЭНХДАВАА