A

A

A

Бүлэг: 1979

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 5 дугаар сарын 6-ны өдөр

Дугаар 04/06

Арвайхээр

ХАЙРХАНДУЛААН СУМЫН ЗАРИМ ГАЗАР НУТГИЙГ АЙМГИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД АВАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "к", Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, 28 дугаар зүйлийн 28.3 дахь заалтыг үндэслэн ТОГТООХ нь:

1.Хайрхандулаан сумын нутаг дэвсгэрт орших Ханхөгшин уул орчмын 27461.7 га газар нутгийн байгалийн унаган төрх, хэв шинжийг хадгалах, усны нөөц, газрын өвөрмөц тогтоц, түүхийн дурсгал түүний орчныг хамгаалах зорилгоор 15 /арван тав/ жилийн хугацаагаар аймгийн тусгай хамгаалалтад авч, хилийн зааг, байршлын эргэлтийн цэгийг нэгдүгээр, мөрдөх дэглэмийг хоёрдугаар, хилийн заагийг тодорхойлсон зургийг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Аймгийн тусгай хамгаалалтад авсан газарт холбогдох хууль тогтоомж, хамгаалалтын горим, дэглэмийн хэрэгжилтийг хангуулж, хяналт тавьж ажиллахыг Хайрхандулаан сумын Засаг дарга /Ч.Ганхуяг/-д үүрэг болгосугай.

3.Аймгийн тусгай хамгаалалтад авсан тухай шийдвэрийг холбогдох төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэн, мэдээллийн санд бүртгүүлж ажиллахыг аймгийн Засаг дарга /А.Ишдорж/-д даалгасугай.

ДАРГА О.ПҮРЭВДОРЖ