A

A

A

Бүлэг: 1979

АРХАНГАЙ АЙМАГ ЦЭЦЭРЛЭГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫНТОГТООЛ

2021 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр

Дугаар 04

Их хужирт

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2/д/ заалт, 18.2 дахь хэсэг, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 4 дүгээр хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сумын хэмжээнд малын төрөл тус бүр дээр нэг малын тоо толгойд ногдуулах албан татварын хэмжээг хавсралтаар баталсугай.

2.Малын тоо толгойн албан татварын орлогыг холбогдох хууль журамд заасны дагуу сумын орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлж, баг тус бүрээс орсон орлогыг тухайн багт нь төсвийн тухай хуульд нийцүүлэн зарцуулахыг сумын Засаг дарга /П.Мөнхбат/-д үүрэг болгосугай.

3.Коронавирус /Ковид-19/-ын цар тахалтай холбоотойгоор Засгийн газрын хуралдаанаас өгсөн чиглэл, зөвлөмжийн дагуу 2021 онд малчин, мал бүхий этгээдийн малын тоо толгойд ногдуулсан албан татварын хэмжээг төрөл тус бүр дээр 50%-иар хөнгөлж, татвараас чөлөөлсүгэй.

4.Тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын Улсын нэгдсэн санд бүртгүүлж, хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга /Я.Доржжанцан/-д, тогтоолыг хэрэгжүүлж, тайлагнаж ажиллахыг сумын Засаг дарга /П.Мөнхбат/-д тус тус даалгасугай.

5.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хоёрдугаар хуралдаанаар батлагдсан "Малын тоо, толгойн албан татварын хэмжээг тогтоох тухай" 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 05 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА   Я.ДОРЖЖАНЦАН

АРХАНГАЙ АЙМАГ ЦЭЦЭРЛЭГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2024 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр

Дугаар 34

Их-хужирт

ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалт, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6,3 дахь заалтыг тус тус үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдаанаас ТОГТООХ нь:

1. 2024 оны Малын тоо толгойн албан татварыг малын төрөл тус бүр "0" төгрөг байхаар тогтоосугай.

2. Тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг сумын засаг дарга (П.Мөнхбат)-д даалгасугай.

3. Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 04 дугаар тогтоолыг хүчингүй болгосонд тооцсугай.

ДАРГА Я.ДОРЖЖАНЦАН