- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ЦЭЭЛ СУМЫН МАЛЫН ТОО, ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

ТӨВ АЙМГИЙН ЦЭЭЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2021 оны 5 дугаар сарын 6-ны өдөр
Дугаар 07
Оргил
МАЛЫН ТОО, ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Сумын хэмжээнд мөрдүүлэх малын тоо толгойн албан татварын хэмжээ тогтоох тухай сумын Засаг дарга /Б.Төрбат/-ын мэдээлэл, өргөн мэдүүлсэн шийдвэрийн төслийг хэлэлцээд, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д", Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйл, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Захиргааны ерөнхий хуулийн 64 дугээр зүйлийн 64.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Малчин, мал бүхий этгээдийн нэг толгой малд ногдуулах албан татварын хэмжээг дор дурдсанаар тогтоосугай. Үүнд:
д/д |
Малын төрөл |
1 тоо толгойд ногдуулах албан татварын хэмжээ /төгрөгөөр/ |
1 |
Тэмээ |
1000 |
2 |
Адуу |
1000 |
3 |
Үхэр |
1000 |
4 |
Хонь |
200 |
5 |
Ямаа |
300 |
2.Малын тоо толгойд ногдуулсан албан татварыг Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 7.1-д заасан хугацаанд төсвийн орлогод төвлөрүүлэн, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тайлагнахыг сумын Засаг дарга /Б.Төрбат/-д даалracyгай.
3.Энэ тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд буртгүүлэн, мөрдүүлэх арга хэмжээг зохион байгуулахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга /Л.Мөнхжаргал/, Хууль, эрх зүйн мэргэжилтэн /Ц.Эрдэнэчулуун/, Татварын улсын байцаагч /С.Атарцэцэг/ нарт хариуцуулсугай.
4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавихыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд үүрэг болгосугай.
ДАРГА Г.ЧИНГИС
Текст томруулах
A
A
A

