A

A

A

Бүлэг: 1979

ХЭНТИЙ АЙМАГ ХЭРЛЭН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2021 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр

Дугаар 01

Чингис хот

МАЛЫН ТОО ТОЛГОЙД НОГДОХ АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын "Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай" хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 /д/, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх заалт, Малын тоо толгойн албан татварын тухай" хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, 6.4 дэх заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тавдугаар Хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Хэрлэн сумын малчин, мал бүхий этгээдийн малын тоо толгойд ногдох албан татварын хэмжээг адуунд 1500, үхэрт 800, ямаанд 1000, хонинд 500, тэмээнд 0 төгрөг байхаар тус тус тогтоосугай.

2.Малчны амьжиргааг дэмжих зорилгоор малчны өмчилж байгаа малын тоо толгойноос 150 толгой малд /тэмээ 0, адуу 5, үхэр 20, ямаа 25, хонь 100/ ногдох албан татварын хэмжээг 0 төгрөг байхаар баталсугай.

3. Малын тоо толгойн албан татварыг хуульд заасан хугацаанд орон нутгийн төсөвт төвлөрүүлж, Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.8-д заагдсан үйл ажиллагаанд зарцуулж, тайланг бүтэн жилээр иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнаж ажиллахыг сумын Засаг дарга /М.Шүрэнцэцэг/-т даалгасугай.

4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, биелэлтийг тооцож ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Газрын харилцаа, хот, Хөдөө аж ахуйн хөгжил, Байгаль орчин, Аялал жуулчлалын бодлогын хороо

/Э.Амарсайхан/-д үүрэг болгосугай.

5.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021.02.01-ний өдрийн Дөрөвдүгээр Хуралдааны 02 тоот тогтоолыг хүчингүйд тооцсугай.

ДАРГА  Г.БАТ-ЭРДЭНЭ

ХЭНТИЙ АЙМГИЙН ХЭРЛЭН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр

Дугаар 30

Хэрлэн сум

МАЛЫН ТОО ТОЛГОЙД НОГДОХ АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын "Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай" хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх заалт, Малын тоо толгойн албан татварын тухай" хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, 6.4 дэх заалтыг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хорьдугаар Хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Тус сумын малчин, мал бүхий этгээдийн малын тоо толгойд ногдох албан татварын хэмжээг 2024 оныг дуустал адуунд 0, үхэрт 0, ямаанд 0, хонинд 0, тэмээнд 0 төгрөг байхаар тус тус тогтоосугай.

2.Тогтоолын хэрэгжилтийн тайланг бүтэн жилээр Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд тайлагнаж ажиллахыг сумын Засаг дарга (М.Шүрэнцэцэг)-т даалгасугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, биелэлтийг тооцож ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Газрын харилцаа, хот, Хөдөө аж ахуйн хөгжил, Байгаль орчин, Аялал жуулчлалын бодлогын хороо (Э.Амарсайхан)-д үүрэг болгосугай.

4.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 04 дүгээр сарын 01 ний өдрийн Тавдугаар Хуралдааны 01 тоот тогтоолыг хүчингүйд тооцсугай.

ДАРГА Г.БАТ-ЭРДЭНЭ