A

A

A

Бүлэг: 1979

УВС АЙМАГ ДАВСТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр

Дугаар А/04

Зүүнхөвөө

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-н "д", 25 дугаар зүйлийн 25.1, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Мал бүхий этгээдийн малын тоо толгойн тутамд ногдуулах албан татварын хэмжээг дор дурдсанаар тогтоосугай. Үүнд:

Тэмээ- 400

Адуу-700

Үхэр- 500

Хонь -400

Ямаа- 4 00 төгрөг

2.Малын тоо толгойд ногдуулсан албан татварыг 2021 онд "Малын тоо толгойн албан татварын тухай хууль"-ийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан хугацаанд төлүүлэх нь зүйтэй гэж үзсүгэй.

3.Малын тоо толгойн албан татварын тухай хууль болон энэ тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, малын тоо толгойн албан татварын орлогыг сумын төсөвт тусган батлуулж, Төсвийн тухай хууль, зохих журмын дагуу зарцуулахыг сумын Засаг дарга / Ч.Тогтохбаяр/-д даалгасугай.

4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын /Тэргүүлэгчид/ -д үүрэг болгосугай.

5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын "Малын тоо толгойн албан татварын хувь хэмжээ тогтоох тухай" 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн А/01 дүгээр тогтоолыг хүчингүйд тооцсугай.

ДАРГА   Ц.АМАРТҮВШИН