- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- БАЯНДЭЛГЭР СУМЫН ГАЗРЫН ҮНЭЛГЭЭ, ТӨЛБӨРИЙН БҮСИЙН ХИЛ ЗААГ, ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

ТӨВ АЙМГИЙН БАЯНДЭЛГЭР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр
Дугаар02
Баяндэлгэр уул
СУМЫН ГАЗРЫН ҮНЭЛГЭЭ, ТӨЛБӨРИЙН БҮСИЙН ХИЛ ЗААГ,ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
"Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль"-ийн 18 дугаар зүйлийн 18.1.2. /д/, 25 дугаар зүйлийн 25.1, "Захиргааны Ерөнхий хууль"-ийн 64 дүгээр зүйлийн 64.1, "Газрын төлбөрийн тухай хууль"-ийн 6 дугаар зүйлийн 6.3, Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1.Сумын нутаг дэвсгэрийн эдийн засгийн давуу тал, байгаль экологийн онцлог шинж чанар, газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, хэтийн хөгжлийг харгалзан Газрын үнэлгээ, төлбөрийн бүсчлэл тус бүрээр тогтоосон хөдөө аж ахуйн газрын төлбөрийн хувь хэмжээг нэгдүгээр хавсралтаар, хот тосгон бусад суурины газрын төлбөрийн хэмжээг хоёрдугаар хавсралтаар, зам шугам сүлжээний газрын төлбөрийн хэмжээг гуравдугаар хавсралтаар, "Газрын үнэлгээ, төлбөрийн бүсийн хил заагийг харуулсан зураг"-ийг дөрөвдүгээр хавсралтаар, Газрын үнэлгээ, төлбөрийн бүсийн хил заагийн солбилцолыг тавдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Сумын Засаг дарга /З.Дэлгэрцэцэг/-д ДААЛГАХ нь:
2.1.Газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоосон талаар иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад тайлбарлан таниулж, газар эзэмшигч, ашиглагчдын газрын төлбөрийн ногдуулалтыг бүрэн хийж, хугацаанд нь хураан барагдуулж төсөвт төвлөрүүлэх ажлыг зохион байгуулж, хяналт тавьж ажиллах
2.2.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил, ашиглалтад байгаагаас бусад төрийн өмчийн газрыг хамгаалах, нөхөн сэргээх, газар зохион байгуулалтын арга хэмжээнд шаардагдах зардлыг зохих журмын дагуу жил бүрийн төсөвт тусган батлуулж, зарцуулах
3.Тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга /Ё.Батхуяг/-д даалгасугай.
4.Тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 16 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
5.Тогтоолын хэрэгжилтэнд нь хяналт тавихыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд үүрэг болгосугай.
ДАРГА Ц.ЭНХТҮВШИН

ТӨВ АЙМГИЙН БАЯНДЭЛГЭР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2022 оны 5 дугаар сарын 6-ны өдөр
Дугаар 21
Баяндэлгэр уул
ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ
Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 8 дугаар хуралдааны "Газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" 12 дугаар тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлийн 5754 дугаарт бүртгэсэн тул уг тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллах тухай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Энхтүвшингийн мэдээллийг хэлэлцээд Монгол Улсын "Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай" хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.17, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.3, 49.5 дахь заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус наймдугаар хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны "Сумын газрын үнэлгээ, төлбөрийн бүсийн хил зааг, төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" 02 дугаар тогтоолыг цуцлаж хүчингүй болсонд тооцсугай.
2.Тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг хурлын нутгийн удирдлага хууль хяналтын хороо, ажлын албанд даалгасугай.
ДАРГА Ц.ЭНХТҮВШИН
Текст томруулах
A
A
A
