- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- РЭНЧИНЛХҮМБЭ СУМЫН ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ БҮСЧЛЭЛ, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

ХӨВСГӨЛ АЙМАГ РЭНЧИНЛХҮМБЭ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр
Дугаар 05
Зөөлөн
ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ БҮСЧЛЭЛ,ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭНТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д" заалт, 25 дугаар зүйлийн 25.1 дэх заалт, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх заалт Монгол Улсын Засгийн Газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1.Рэнчинлхүмбэ сумын нутаг дэвсгэрийн төрийн өмчийн болон төрийн бус байгууллага, иргэн аж ахуй нэгжид газар эзэмшүүлж, ашиглуулсны төлбөрийн хэмжээг тогтооход хэрэглэх итгэлцүүрийн тоон утга, 1м.кв газрын жилийн төлбөрийн хэмжээг газрын нэгдмэл сангийн үндсэн ангилалын код, газар ашиглалтын зориулалтыг нэгдүгээр хавсралтаар, газрын үнэлгээний бүсийн зургийг хоёрдугаар хавсралтаар баталсугай.
2.Газрын үнэлгээ бүсчлэл, төлбөрийн гарсан тогтоол, шийдвэр, журмыг олон нийтэд сурталчлан таниулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг сумын Засаг дарга /Д.Отгонбаяр/-т даалгасугай.
3.Энэхүү шийдвэр гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 12 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Д.ПҮРЭВСҮРЭН

ХӨВСГӨЛ АЙМАГ РЕЧИНЛХҮМБЭ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2022 оны 7 дугаар сарын 6-ны өдөр
Дугаар 11
Зөөлөн
ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Монгол улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоол, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны ээлжит бус X хуралдааны 09 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит IX хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны ээлжит бус X хуралдаанаар баталсан "Газрын үнэлгээний бүсийн зураг, суурь үнэлгээ, итгэлцүүр, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай" 09 дүгээр тогтоол батлагдсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 05 тоот "Газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
2.Аймгийн хэмжээнд батлагдсан тогтоолыг иргэдэд сурталчилж ажиллахыг газрын даамал (Б.Буянмөнх)-д үүрэг болгосугай.
ДАРГА С.БАТТУЛГА
Текст томруулах
A
A
A
