- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ДЭЛГЭРХААН СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

ХЭНТИЙ АЙМАГ ДЭЛГЭРХААН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 08 ДАХЬ УДААГИЙН 05 ДУГААР ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр
Дугаар 03
Аварга
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 /д/, 25 дугаар зүйлийн 25.1, 25.4, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйл, Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.8, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.2, 64.3, 64.4 дэх хэсгүүдийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тавдугаар хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн хуралдааны 01 дүгээр тэмдэглэлд заасны дагуу коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас шалтгаалсан эдийн засгийн хүндрэлийг даван туулах зорилгоор малын тоо толгойд ногдох албан татварын хэмжээг 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд 0 төгрөгөөр тогтоосугай.
2. Сумын нутаг дэвсгэрт 2021 оны 7 дугаар сарын 1–ээс хойш дагаж мөрдөх малын тоо толгойд ногдох албан татварын хэмжээг төрөл тус бүрээр, малчны амьжиргааг дэмжих зорилгоор өмчилж байгаа малаас татварын хөнгөлөлт эдлүүлэх малын тоо хэмжээг төрөл тус бүрээр тогтоож хавсралтаар баталсугай.
3. Тогтоолыг, захиргааны хэм хэмжээний актад бүртгэж, хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлмэгц сумын мал аж ахуйн татварын орлогыг орон нутгийн төсөвт төвлөрүүлж, төсвийн тухай хуулийн 60.2.8-д заагдсан үйл ажиллагаанд зарцуулж, татварын орлогын тайланг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулахыг сумын Засаг дарга Э.Төгөлдөрт үүрэг болгосугай.
4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнг тооцож ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төсөв санхүү, төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалтын ажлын хорооны дарга, гишүүдэд даалгасугай.
5.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 2 дугаар сарын 1 ний өдрийн 03 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Н.ЛХАГВАСҮРЭН

ХЭНТИЙ АЙМГИЙН ДЭЛГЭРХААН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 08 ДЭХ УДААГИЙН 19 ДҮГЭЭР ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр
Дугаар 07
Аварга
МАЛЫН ТОО ТОЛГОЙД НОГДОХ АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын "Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2 , Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, 6.4 дэх хэсгүүдийг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын арван есдүгээр Хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Байгалийн давагдашгүй хүчин зүйл нөлөөлж сүүлийн хоёр жил дараалан зуд болж малчдын мал их хэмжээгээр хорогдож байгаа нөхцөл байдлыг харгалзан үзэж, малчин, мал бүхий этгээдийн амжиргааг дэмжиж малын тоо толгойд ногдох албан татварын хэмжээг адуунд 0, үхэрт 0, ямаанд 0, хонинд 0, тэмээнд 0 төгрөг байхаар тус тус Тогтоосугай.
2. огтоолын хэрэгжилт, тайланг бүтэн жилээр Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулж тайлагнахыг сумын Засаг дарга /Э.Төгөлдөр/-т даалгасугай.
3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, биелэлтийг тооцож ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Байгаль орчин, Хүнс, Хөдөө аж ахуй, Аялал жуулчлалын хорооны дарга, гишүүдэд үүрэг болгосугай.
4.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 04 дүгээр сарын 28 ны 03-р тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Н.ЛХАГВАСҮРЭН
Текст томруулах
A
A
A
