A

A

A

Бүлэг: 1979

ТӨВ АЙМАГ АРХУСТ СУМЫНИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр

Дугаар 01

Нарс

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАР ТОГТООХ ТУХАЙ

Сумын малын тоо толгойн албан татварын хэмжээ тогтоох тухай сумын Засаг дарга Б.Батбаатарын мэдээлэл, өргөн мэдүүлсэн төсөл, түүнд Хурлын Эдийн засаг, төсөв, санхүү дэд бүтцийн хорооноос хийсэн дүгнэлтийг хэлэлцээд Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, 6 4 Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Малчин өрхийн нэг толгой малд ногдуулах албан татварын хэмжээ "0" төгрөг байх малын төрөл, тоог дор дурьдсанаар тогтоосугай. Үүнд:

Тэмээ-

Адуу-5

Үхэр-10

Хонь-20

Ямаа-15

2.Малчин өрхийн нэг толгой малд ногдуулах албан татварын хэмжээ "0" төгрөг байх малын тооноос давсан толгой тутамд ногдуулах албан татварын хэмжээг дор дурьдсанаар тогтоосугай. Үүнд:

Тэмээ-800 төгрөг

Адуу-2000 төгрөг

Үхэр-500 төгрөг

Хонь-300 төгрөг

Ямаа-600 төгрөг

3.Мал бүхий этгээдийн малын толгой тутамд ногдуулах албан татварын хэмжээг энэ тогтоолын 2-д заасантай адил хэмжээгээр тогтоосугай.

4.Малын тоо толгойд ногдуулсан албан татварыг 2021 оны 04 дүгээр сараас хойш, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 7.1-д заасан хугацаанд төлүүлэх нь зүйтэй гэж үзсүгэй.

5.Малын тоо толгойн албан татварын тухай хууль, энэ тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, малын тоо толгойн албан татварын орлогыг сумын 2021 оны төсөвт тусган батлуулах, сумын Орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлэн Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.8-д заасан зориулалтаар зохих журмын дагуу зарцуулахыг сумын Засаг дарга /Б.Батбаатар/-т даалгасугай.

6.Энэ тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд үүрэг болгосугай.

7."Малын тоо толгойн албан татвар тогтоох тухай " тогтоолыг Хууль зүй дотоод хэргийн яамд хүргүүлэн захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлэн мөрдүүлэх арга хэмжээ авахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга /Б.Одонгэрэл/-д даалгасугай.

ДАРГА Э.ЭНХТӨМӨР