- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ГУРВАНБУЛАГ СУМЫН МАЛЫН ТОО, ТОЛГОЙН АЛБАН ТАТВАР ТОГТООХ ТУХАЙ

БАЯНХОНГОР АЙМГИЙН ГУРВАНБУЛАГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр
Дугаар 2/05
Пионер толгой
МАЛЫН ТОО, ТОЛГОЙН АЛБАН ТАТВАР ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Үндсэн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх заалт, 63 дугаар зүйлийн 63.1 дэх заалт, 59 дүгээр зүйлийн 59.2 дахь заалт, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх заалт, 5 дугаар зүйлийн 5.1 дэх заалт, 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д" дэх заалт, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит 2 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Сумын малчин болон мал бүхий этгээдийн нэг малын тоо толгойд 2021 онд төлөх татварын хэмжээг адуу-500 төгрөг, үхэр-500 төгрөг, тэмээ-0 төгрөг, хонь-200 төгрөг, ямаа-300 төгрөгөөр тус тус тогтоосугай./Сумын ИТХ-ын 2021 оны 3/02 дугаар тогтоолоор өөрчлөлт орсныг тусгав/
2.Тогтоолыг малчин болон мал бүхий этгээдэд танилцуулан, тэдний санал хүсэлтийг авах нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж гаргасан саналуудыг нэгтгэн дүнг сумын иргэдийн Төлөлөөгчдийн Хурлын хуралдаанд тайлагнаж ажиллахыг сумын Засаг дарга /Б.Гантулга/-д даалгасугай./Сумын ИТХ-ын 2021 оны 3/02 дугаар тогтоолоор өөрчлөлт орсныг тусгав/
ДАРГА Ч.ЭРДЭНЭ-ОЧИР

БАЯНХОНГОР АЙМГИЙН ГУРВАНБУЛАГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр
Дугаар 9/02
Пионер толгой
ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, 35 дугаар зүйлийн 35.1.17 дахь хэсгийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 9 дүгээр хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн "Малын тоо, толгойн албан татвар тогтоох тухай" 2/05 дугаар тогтоолын хэрэгжих хугацаа дууссан тул хүчингүй болгосугай.
2.Энэхүү тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны "Малын тоо, толгойн албан татвар тогтоох тухай" 2/05 дугаар тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангийн бүртгэлээс хасуулахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга , татварын улсын байцаагч нарт даалгасугай.
ДАРГА Ч.ЭРДЭНЭ-ОЧИР
Текст томруулах
A
A
A
