- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ГУЧИН-УС СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ /Сумын ИТХ-ын 2021 оны 04/04 дүгээр тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсон/

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ГУЧИН-УС СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр
Дугаар 03/03
Аргуут
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2.-ын "д", Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх заалт, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь заалуудыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1. Сумын малчин, мал бүхий иргэдийн өмчилж буй малын төрөл бус бүрээр тоо толгойд ногдуулах албан татварын хэмжээг тэмээ 600 төгрөг, адуу 1000 төгрөг, үхэр 600 төгрөг, хонь 800 төгрөг, ямаа 1000 төгрөгөөр тус тус тогтоосугай.
2. Тухайн жилд малын тоо толгойд ногдуулсан албан татварыг сумын төсөвт төвлөрүүлж, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын Засаг дарга /Х.Энхтайван/-д үүрэг болгосугай.
3. Энэхүү тогтоолыг улсын нэгдсэн санд бүртгүүлж эмхэтгэлд нийтлэгдсэнээр дагаж мөрдсүгэй.
4.Гучин-Ус сумын хэмжээнд малын тоо толгойн албан татварын хувь хэмжээг 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл 0 төгрөг байхаар тогтоосугай.
ДАРГА З.УРТНАСАН
/Сумын ИТХ-ын 2021 оны 04/04 дүгээр тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсныг тусгав/

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ГУЧИН-УС СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр
Дугаар 12/07
Гучин-ус сум
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14 дэх заалт, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх заалт, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Сумын малчин, мал бүхий иргэдийн өмчилж буй малын төрөл бус бүрээр тоо толгойд ногдуулах албан татварын хэмжээг тэмээ 200 төгрөг, адуу 600 төгрөг, үхэр 400 төгрөг, хонь 600 төгрөг, ямаа 800 төгрөгөөр тус тус тогтоосугай.
2.Тухайн жилд малын тоо толгойд ногдуулсан албан татварыг сумын төсөвт төвлөрүүлж, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын Засаг дарга /Х.Энхтайван/-д үүрэг болгосугай.
3.Энэхүү тогтоолыг улсын нэгдсэн санд бүртгүүлж эмхэтгэлд нийтлэгдсэнээр дагаж мөрдсүгэй.
4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын "Малын тоо толгойн албан татварын хэмжээг шинэчлэн тогтоох тухай" 2021 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн 03/03 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.
ДАРГА З.УРТНАСАН
Текст томруулах
A
A
A
