A

A

A

Бүлэг: 1979

БАЯНХОНГОР АЙМГИЙН ГУРВАНБУЛАГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр

Дугаар 2/10

Пионер толгой

ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ БҮСЧЛЭЛ, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д" дэд хэсэг, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дугаар зүйлийн 9.1 дэд хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит 2 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сумын нутаг дэвсгэрийн эдийн засгийн давуу тал, байгаль экологийн онцлог шинж чанар, газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, хэтийн хөгжлийг харгалзан зурагласан газрын үнэлгээний бүсийн зургийг нэгдүгээр хавсралтаар, газрын төлбөрийн хэмжээг тогтооход хэрэглэх итгэлцүүрийн тоон утгыг үнэлгээний бүсчлэл, газрын нэгдмэл сангийн дэлгэрэнгүй ангилал бүрээр тооцож хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах гэрээг шинэчлэх, газрын төлбөрийг ногдуулах, аймгийн төсөвт төвлөрүүлэх, төлөвлөгөөний биелэлтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга /Б.Гантулга/, газрын даамал /Т.Ариунзаяа/ нарт даалгасугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгасугай.

4.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 14/04 дүгээр тогтоолыг хүчингүй болгосугай.

ДАРГА Ч.ЭРДЭНЭ-ОЧИР

БАЯНХОНГОР АЙМГИЙН ГУРВАНБУЛАГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр

Дугаар 9/01

Пионер толгой

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 6 дугаар хуралдааны "Баянхонгор аймгийн сумдын газрын төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай" 6/25 дугаар тогтоолыг тус тус үндэслэн тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 9 дүгээр хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 6/25 дугаар тогтоолоор сумдын газрын төлбөрийн хувь хэмжээг тогтоосон тул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн "Газрын төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай" 2/10 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

2.Энэхүү тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны "Газрын төлбөрийн хувь хэмжээ шинэчлэн тогтоох тухай" 2/10 дугаар тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангийн бүртгэлээс хасуулахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга, газрын даамал нарт даалгасугай.

ДАРГА Ч.ЭРДЭНЭ-ОЧИР