A

A

A

Бүлэг: 1979

ДАРХАН-УУЛ АЙМАГ ОРХОН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 4 дүгээрсарын 22-ны өдөр

Дугаар 03

Орхон

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 "д", 18.2, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дахь удаагийн сонгуулийн гуравдугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Тус суманд тоологдож бүртгэгдсэн малчин, мал бүхий иргэдийн өмчилж буй малын тоо толгойд албан татварын хэмжээг тэмээ, адуу, үхэр, хонь, ямаа төрөл тус бүр 2000 /хоёр мянган/ төгрөгөөр тогтоосугай.

2.Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн дагуу татвар ногдуулалт, бүрдүүлэлтийг хуулийн хугацаанд зохион байгуулж, тайлагнахыг сумын Засаг дарга /Б.Алтансарнай/, Татварын улсын байцаагч /Б.Гансүх/ нарт үүрэг болгосугай.

3.Энэ тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлсний дараа дагаж мөрдөн, олон нийтэд сурталчлан таниулж, хэрэгжилтийг зохион байгуулж, ажиллахыг сумын Засаг дарга /Б.Алтансарнай/, Татварын улсын байцаагч /Б.Гансүрх/ нарт даалгасугай.

4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд үүрэг болгосугай.

ДАРГА   Б.ХУЛАН