- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ХОНГОР СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙД АЛБАН ТАТВАР НОГДУУЛАХ ТУХАЙ

ДАРХАН-УУЛ АЙМАГ ХОНГОР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 4 дүгээрсарын 23-ны өдөр
Дугаар 02
Буурал
МАЛЫН ТОО ТОЛГОЙД АЛБАНТАТВАР НОГДУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 "Д", 18.2, 25 дугаар зүйлийн 25.1, Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.8, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, 6.4, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1. Сумын нутаг дэвсгэрт дагаж мөрдөгдөх малын толгойд ногдуулах татварыг хавсралтаар тогтоосугай.
2. Малчид, мал бүхий иргэдийн малын тоо толгойд ногдуулсан татварыг хуульд заасан хугацаанд Орон нутгийн төсөвт төвлөрүүлэхийг Татварын улсын байцаагч /Д.Дарханбаяр/-д, тогтоолыг хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг сумын Засаг дарга /Т.Атархишиг/-д тус тус даалгасугай.
3. Тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хуулийн хугацаанд хүргүүлж бүртгүүлэхийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны дарга /Б.Мөнхбаярт/-д даалгасугай.
ДАРГА Н.ГАНБААТАР
Текст томруулах
A
A
A
