A

A

A

Бүлэг: 1979

ДАРХАН-УУЛ АЙМАГ ШАРЫН ГОЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр

Дугаар 16

Шарын гол

МАЛЫН ТОО ТОЛГОЙД АЛБАН ТАТВАР НОГДУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2.д, 25 дугаар зүйлийн 25.1, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 7 дугаар зүйлийн 7.1, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2, 64 дүгээр зүйлийн 64.3, 64.4, 67 дугаар зүйлийн 67.2 дахь заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит бус IV хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Малын тоо толгойд ногдуулах албан татварын хэмжээг хавсралтаар баталсугай.

2.Малын тоо толгойд оногдуулсан татварыг малын тоо толгойн албан татварын тухай хуульд заасны хугацаанд Орон нутгийн төсөвт төвлөрүүлэхийг татварын улсын байцаагч /Ц.Батчимэг/-т үүрэг болгосугай.

3.Тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга /Б.Лхамсүрэн/-д даалгасугай.

4.Тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж, бүртгүүлэхийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч /Б.Болорчимэг/-т үүрэг болгосугай.

5.Энэхүү тогтоолыг Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу Улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтлэгдэж хүчин төгөлдөр болсны дараа дагаж мөрдсүгэй.

6.Захиргааны ерөнхий хуулийн дагуу уг актыг хаяглагдсан этгээдэд мэдэгдэхийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч /Б.Болорчимэг/-т даалгасугай.

7.Энэ тогтоолтой холбоотой гомдлыг тогтоол гарсан өдрөөс хойш ажлын 30 хоногийн дотор хүлээн авч зохих байгууллагуудад уламжлан шийдвэрлүүлэхийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албад гаргасугай.

ДАРГА  Г.МӨНХЖАРГАЛ