A

A

A

Бүлэг: 1979

СҮХБААТАРАЙМАГ ОНГОН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр

Дугаар 10

Хавирга

ХОГ ХАЯГДЛЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 "д" дахь заалт, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь заалт, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх заалт, Сангийн сайд, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 192, А/243 тушаалыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1. Тус сумын нутаг дэвсгэрт дагаж мөрдөх хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хувь хэмжээг хавсралтаар баталсугай.

2. Хог хаягдлын хураамжийг батлагдсан тарифын дагуу аж ахуй нэгж, албан байгууллага, үйлдвэр үйлчилгээний газрууд, айл өрхүүдэд дагаж мөрдүүлэн биелэлтийг ханган хураамжийг орон нутгийн төсөвт төвлөрүүлэн ажиллахыг сумын Засаг дарга /О.Үнэнбор/, байгаль орчны улсын хяналтын байцаагч /Ч.Хүрэлбаатар/ нарт үүрэг болгосугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавин ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга /М.Болортуяа/-д үүрэг болгосугай.

ДАРГА Б.БАТБАЯР