- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- УУЛБАЯН СУМЫН ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

СҮХБААТАР АЙМАГ УУЛБАЯН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2021 оны 8 дугаар сарын 5-ны өдөр
Дугаар11
Зүүн булаг
ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1. 18 дугаар зүйлийн 18.1.2 "д", Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, Сангийн сайд, Байгаль орчин, Аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 192, А/243 дугаар тушаалын 1.2 дугаар хавсралтыг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 5-р хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Тус сумын нутаг дэвсгэрт мөрдөх энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоож хавсралтаар баталсугай.
2. Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг баталсан тарифын дагуу аж ахуй нэгж, албан байгууллага, айл өрхүүдэд дагаж мөрдүүлж, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг сумын Засаг дарга /Д.Амартайван/, Байгаль хамгаалагч /Э.Лхам/, татварын улсын байцаагч /Б.Золзаяа/ нарт тус тус даалгасугай.
3. Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдаанаар баталсан 2019 оны 11 сарын 07-ны өдрийн А/34 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
4. Тогтоолыг хуулийн хугацаанд нь холбогдох дээд шатны байгууллагад хүргүүлж захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга /М.Оюунчимэг/-д даалгасугай.
ДАРГА Р.АНХБАЯР
Текст томруулах
A
A
A
