A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Хөдөлмөр зарцуулалтын жишиг норм батлах тухай - БХБС-ын 2021 оны 13 дугаар тушаалаар хүчингүй болсон.
Бүлэг: 1979

ДЭД БҮТЦИЙН САЙДЫН ТУШААЛ

2000 оны 02 дугаар сарын 15-ны өдөр

Дугаар 44

Улаанбаатар хот

Хөдөлмөр зарцуулалтын жишиг норм батлах тухай

Монгол Улсын Барилгын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т каасан заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1.Гадсан суурийн ажил БНбД 83-15-00/, Усны цооног өрөмдлөг /83-26-00/, Өрөмдлөг тэсэлгээний ажил /БНбД 83-2в-00/, Үйлдвэрийн зуух яндангийн өрөг /БНбД 83-3б-00/-ийн ажлын хөдөлмөр зарцуулалтын шинэчилсэн жишиг нормыг хавсралтаар баталсугай.

2.Жишиг нормыг барилгын төсвийг элементийн суурь норм боловсруулах ажилд хэрэглэхийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Барилга архитектурын газар /н.Лхагвасүрэн/, Барилга-Архмтектор корпораци /н.Хайсамбуу, тухайн ажлыг гүйцэтгэдэг барилгын гүйцэтгэгч байгууллагын удирдлагад тус тус зөвшөөрсүгэй.

САЙД                     Г.БАТХҮҮ