A

A

A

Бүлэг: 1979

ТӨВ АЙМГИЙН ЗААМАР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр

Дугаар 02

Бат-Өлзийт

ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Сумын Засаг дарга Л.Амгаланбаярын өргөн мэдүүлсэн газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай санал, шийдвэрийн төсөл, мэдээллийг хэлэлцээд Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 "д" заалт, "Газрын төлбөрийн тухай хууль"-ийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалт, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх заалт, Монголд улсын Засгийн газрын "Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл (бүс), суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай" 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Хөдөө аж ахуйн газрын буюу бэлчээр, тариалангийн болон хадлангийн талбайн 1 га шазрын төлбөрийн хэмжээ, сумын төв, суурингийн газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн 1 га газрын төлбөрийн хэмжээ, зам шугам сүлжээний 1 км-ийн газрын төлбөрийн хэмжээг тус тус хавсралт ёсоор баталсугай.

2.Энэ тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг сумын Засаг дарга /Л.Амгаланбаяр/-т даалгасугай.

2.1 Газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоосон талаар иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад тайлбарлан таниулж, газар эзэмшигч, ашиглагчдын газрын төлбөрийн ногдуулалтыг бүрэн хийж, хугацаанд нь хураан барагдуулж, төсөвт төвлөрүүлэх ажлыг зохион байгуулж, хяналт тавьж ажиллах.

2.2 Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил, ашиглалтад байгаагаас бусад төрийн өмчийн газрыг хамгаалах, нөхөн сэргээх, газар зохион байгуулалтын арга хэмжээнд шаардагдах зардлыг зохих журмын дагуу жил бүрийн төсөвт тусган батлуулж, зарцуулах.

3.Энэ тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга /Б.Оюунцэцэг/-т даалгасугай.

4.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд үүрэг болгосугай.

ДАРГА   Б.САМБУУ

ТӨВ АЙМГИЙН ЗААМАР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр

Дугаар 03

Бат-Өлзийт

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ

Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.17, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.4, 68 дугаар зүйлийн 68.2, Засгийн газрын 2021 оны 314 дугаар тогтоолыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн уялдаа холбоог хангаж, давхардал зөрчлийг арилгах зорилгоор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн "Газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" 02 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

2.Хүчингүй болсон захиргааны хэм хэмжээний актыг захиргааны хэм хэмжээний улсын нэгдсэн бүртгэлээс хасуулахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Б.Оюунцэцэг)-д даалгасугай.

ДАРГА Б.САМБУУ