- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ЗҮҮНГОВЬ СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

УВС АЙМАГ ЗҮҮНГОВЬ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр
Дугаар 4/02
Зэлийн гол
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль"-ийн 18 дугаар зүйлийн 18.1.2. /д/, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д заасныг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
Нэг. Тус сумын нутаг дэвсгэрт байгаа мал тус бүрээс авах албан татварын хэмжээг дор дурьдсанаар тогтоосугай. Үүнд:
Тэмээ-500 төгрөг
Адуу-1000 төгрөг
Үхэр-500 төгрөг
Хонь-500 төгрөг
Ямаа-1500 төгрөг
Хоёр. Малын тоо толгойн албан татварын тухай хуулийг малчид, мал бүхий этгээдэд таниулах, татвар хураалтыг хуулийн хугацаанд орон нутгийн төсөвт төвлөрүүлэхийг сумын Засаг дарга /Б.Эрдэнэ-Очир/, татварын улсын байцаагч /У.Цогтхүү/ нарт үүрэг болгосугай.
Гурав. Тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг сумын ЗДТГ-ын хууль, эрх зүйн хяналт шинжилгээ дотоод асуудал хариуцсан мэргэжилтэн /Ц.Баттулга/-д даалгасугай.
ДАРГА Б.БАЯРТОГТОХ

УВС АЙМАГ ЗҮҮНГОВЬ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр
Дугаар 11/04
Зэлийн гол
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10 дахь хэсэг, 35.1.14 дэх хэсэг, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, 6.4 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
Нэг. Сумын нутаг дэвсгэрт байгаа мал тус бүрээс авах албан татварын хэмжээг дор дурдсанаар тогтоосугай. Үүнд:
Тэмээ -100 төгрөг
Адуу - 800 төгрөг
Үхэр - 500 төгрөг
Хонь - 500 төгрөг
Ямаа - 800 төгрөг
Хоёр. Тогтоолын хэрэгжилтийг зохион байгуулж иргэд, малчдад мэдээлэн сурталчлах, татварын ногдуулалтыг хийж төсөвт төвлөрүүлэх ажлыг зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг сумын Засаг дарга (Б. Эрдэнэ-Очир), татвар хураагч (Т.Өнөржаргал) нарт үүрэг болгосугай.
Гурав. Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 4/02 дугаар тогтоолоор баталсан "Малын тоо толгойн албан татварын хэмжээ тогтоох тухай" шийдвэрийг хүчингүй болсонд тооцсугай.
Дөрөв. Батлагдсан тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлэх, хүчингүй болгосон шийдвэрийг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангаас хасалт хийлгэхийг ИТХ-ын нарийн бичгийн дарга (Ж.Баянтөр)-д даалгасугай.
ДАРГА Б. БАЯРТОГТОХ
Текст томруулах
A
A
A
