A

A

A

  • Нүүр
  • Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
  • БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ЗЭРЭГЛЭЛ (БҮС)-ИЙН ГАЗРЫН ТӨЛБӨР ТООЦОХ ИТГЭЛЦҮҮРИЙН ТООН УТГА, ТҮҮНИЙГ ХЭРЭГЛЭХ ЗААГ, ХЯЗГААРЫГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Бүлэг: 1979

НИЙСЛЭЛИЙН БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙНИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр

Дугаар 13

Улаанбаатар хот

ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ЗЭРЭГЛЭЛ (БҮС)-ИЙН ГАЗРЫН ТӨЛБӨР ТООЦОХ ИТГЭЛЦҮҮРИЙН ТООН УТГА, ТҮҮНИЙГ ХЭРЭГЛЭХ ЗААГ, ХЯЗГААРЫГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь хэсгийн "д" заалт, 25 дугаар зүйлийн 25.1, 25.2 дахь хэсэг, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 7.1 дэх заалт, 9 дүгээр зүйлийн 9.5 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолын 1, 2 дугаар заалтыг тус тус үндэслэн дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын гуравдугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрийн газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн зааг, хязгаарыг /солбицол, газрын зааг хязгаарын зураг/ нэгдүгээр, газрын төлбөрийн итгэлцүүрийн тоон утгыг хоёрдугаар, хөдөө аж ахуйн газрын төлбөрийн итгэлцүүрийн тоон утгыг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Газрын төлбөрийн төлөвлөгөөний биелэлтэд дэмжлэг үзүүлэх, нийслэлийн төсвийн орлого бүрдүүлэх, газрын төлбөр хуримтлуулах, газрын төлбөрийн хэмжээ өөрчлөгдсөнтэй холбоотой иргэдэд сурталчлах, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах, гэрээг шинэчлэх үйл ажиллагаанд шаардлагатай зардлыг төсөвт тусгаж ажиллахыг Баянзүрх дүүргийн Засаг дарга /Н.Баярмөнх/-д даалгасугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд, газрын төлбөр төлөгчдөд мэдэгдэхийг дүүргийн Татварын хэлтсийн дарга /С.Туяасайхан/-д үүрэг болгосугай.

4.Тогтоол батлагдсантай холбогдуулан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 25 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА А.БАЯР

НИЙСЛЭЛИЙН БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр

Дугаар 32

Улаанбаатар хот

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2 дахь хэсэг, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дахь зүйлийн 6.3 дахь хэсэг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12/39 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зургадугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг хязгаарыг шинэчлэн тогтоох тухай дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

2.Тогтоол батлагдсантай холбогдуулан 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаар тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн сангийн бүртгэлээс хасуулахыг Ажлын албанд даалгасугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга (Ч.Мэндсайхан)-д үүрэг болгосугай.

ДАРГА А.БАЯР