- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- АРГАЛАНТ СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

ТӨВ АЙМГИЙН АРГАЛАНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2021 оны 2 дугаар сарын 26-ны өдөр
Дугаар 01Аргалын-Уул
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3/ж, 18.1.3/н, 25 дугаар зүйлийн 25.1, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6-р зүйлийн 6.1, 6.2, 6.3, 6.4, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Сумын малын тоо толгойн албан татварын хэмжээг дор дурдсанаар тогтоосугай.
Үүнд: Адуу 500 төгрөг, Үхэр 300 төгрөг, Тэмээ 0 төгрөг, Хонь 200 төгрөг, Ямаа 200 төгрөг
2.Малчны амьжиргааг дэмжих зорилгоор малчны өмчилж байгаа малын тоо
толгойноос хонь 40, адуу 10, үхэр 10 нийт 60 хүртэл малын татварыг 0 төгрөгөөр тогтоосугай.
3.Ковид-19 цар тахал гарсантай холбогдуулан энэ тогтоолыг 2021 оны 7-р сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхийг сумын Засаг дарга /Б.Батжаргал/-д даалгасугай.
4.Тус шийдвэрийг "Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журам"-д заасны дагуу Хууль зүйн яаманд хянуулж, улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэн хэрэгжүүлж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга /Р.Алтанзул/, Хууль эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн /Ч.Баатархорол/ нарт үүрэг болгосугай.
5.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нутгийн удирдлага, хууль хяналт, гадаад харилцааны хороо /Д.Юра/-нд үүрэг болгосугай.
ДАРГА Б.СҮХБАТ
Текст томруулах
A
A
A
