A

A

A

Бүлэг: 1979

НИЙСЛЭЛИЙН БАГАНУУР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 2 дугаарсарын 24-ний өдөр хот

Дугаар 01

Улаанбаатар

МАЛЫН ТОО ТОЛГОЙД НОГДУУЛАХ АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д" дэд заалт, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.4, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.5 дахь хэсэг, Засгийн газрын 2021 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 1 дүгээр хуралдааны тэмдэглэлийг тус тус үндэслэн дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус V хуралдаанаар хэлэлцээд ТОГТООХ нь:

1.Дүүргийн нутаг дэвсгэрт мөрдөгдөх малын тоо толгойн албан татварын хэмжээг хавсралтаар баталсугай.

2.Жил бүрийн төсөвт малын тоо толгойн албан татварын орлого, зарлагыг төлөвлөн батлуулж, гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллахыг дүүргийн Засаг дарга /С.Даваасүрэн/-д даалгасугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга /Г.Гансэлэм/-д даалгасугай.

4.Уг тогтоолыг 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.

ДАРГА Т.ОТГОНБОЛД

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

Тогтоол шинэчлэн батлах тухай

2026 оны 6 дугаар сарын 17-ны өдөр

Дугаар 29

Улаанбаатар хот

  Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.4, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.5 дахь заалтыг тус тус үндэслэн дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XIII хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Дүүргийн нутаг дэвсгэрт мөрдөгдөх малын тоо толгойн албан татварын хэмжээг хавсралтаар баталсугай.

2.Жил бүрийн төсөвт малын тоо толгойн албан татварын орлого, зарлагыг төлөвлөн батлуулж, гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллахыг дүүргийн Засаг дарга (С.Даваасүрэн)-д даалгасугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга (Г.Гансэлэм)-д даалгасугай.

4.Энэхүү тогтоолыг Хууль зүй дотоод хэргийн яам хянан баталгаажуулсан өдрөөс эхлэн дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн 01 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА П.ТӨГӨЛДӨР