- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- АРГАЛАНТ СУМЫН ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

ТӨВ АЙМАГ АРГАЛАНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2021 оны 2 дугаар сарын 26-ны өдөр
Дугаар 02
Аргалын-Уул
ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1,2/д заалт, "Газрын төлбөрийн тухай хууль"-ийн 6 дугаар зүйлийн 6.3, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх заалт, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх заалт, Монгол Улсын Засгийн газрын "Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл(бүс), суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай" 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1. Хөдөө аж ахуйн газрын буюу бэлчээр, тариалангийн болон хадлангийн талбайн 1 га газрын төлбөрийн хэмжээг 1 дүгээр, сумын төв, суурингийн газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн 1 га газрын төлбөрийн хэмжээг 2 дугаар, зам шугам сүлжээний 1 км-ийн газрын төлбөрийн хэмжээг 3 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
2. Энэ тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг сумын Засаг дарга /Б.Батжаргал/-д даалгасугай.
2.1 Газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоосон талаар иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад тайлбарлан таниулж, газар эзэмшигч, ашиглагчдын газрын төлбөрийн ногдуулалтыг бүрэн хийж, хугацаанд нь хураан барагдуулж төсөвт төвлөрүүлэх ажлыг зохион байгуулж, хяналт тавьж ажиллах
2.2. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил, ашиглалтад байгаагаас бусад төрийн өмчийн газрыг хамгаалах, нөхөн сэргээх, газар зохион байгуулалтын арга хэмжээнд шаардагдах зардлыг зохих журмын дагуу жил бүрийн төсөвт тусган батлуулж, зарцуулах
3. Энэ тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга /Р.Алтанзул/, Хууль эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн /Ч.Баатархорол/ нарт даалгасугай.
4. Энэ тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажилахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нутгийн удирдлага, хууль хяналт, гадаад харилцааны хороо /Д.Юра/-нд үүрэг болгосугай.
ДАРГА Б.СҮХБАТ

2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр
Дугаар 03
Аргалын-Уул
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.17, 48 дугаар зүйлийн 48.1 дэх зүйлүүд, Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 12 дугаар тогтоолын 1 дэх хэсэг, 2 дугаар хавсралтын тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ НЬ:
1.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 2-р сарын 26-ны өдрийн "Газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" 02 дугаар тогтоолыг хүчингүйд тооцсугай.
2.Энэ тогтоолыг Хууль Зүйн Яаманд хүргүүлж дээрх тогтоолыг бүртгэлээс хасуулахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Р.Алтанзул)-д даалгасугай.
ДАРГА Б.СҮХБАТ
Текст томруулах
A
A
A
